본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Олон улсын Эмнэлгийн Захирлын Мэндчилгээ

Hanyang University International Hospital

Олон улсын Эмнэлгийн Захирлын Мэндчилгээ

Ханян Их сургуулийн Олон улсын Эмнэлэг нь
өнөөгийн глобал эрин үед эмнэлгийн
цахимжуулалт, глобалчлал, инновацийг
тэргүүлэх болно.

Глобал эрин үетэй хөл нийлүүлэн байгуулагдсан Олон улсын Эмнэлэг нь гадаад иргэд
үйлчилгээ авахад тохиромжтой Олон улсын Эмчилгээний Төв болон дээд зэрэглэлийн
байгууламж, эмнэлгийн боловсон хүчин бүхий Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний
төвөөс бүрдэнэ.

Олон улсын эмчилгээний төвд чадварлаг боловсон хүчин болох сувилагч, мэргэшсэн
координатор 24 цагаар амбултори төдийгүй хэвтэн эмчлүүлэх, түргэн тусламжийн
асуудалд өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн, Солонгос улсад
амьдарч байгаа гадаад иргэдэд хувь хүний хэрэгцээнд нийцсэн, тав тухтай
эмнэлгийн үйлчилгээ үзүүлдгээрээ нэр хүндтэй эмнэлгийн байгууллага
болсон.

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний төвөөс үйлчлүүлэгчийн төрөл бүрийн онцлогт тохирсон шинжилгээг хийх ба дотоодын хувь болон компаниас ирж буй үйлчлүүлэгчдэд насан туршийн эрүүүл мэндийн зохицуулагч байхаар шамдан ажиллаж байна. Мөн сүүлийн үед АНУ, Орос, Монгол, Хятад гм гадаадаас ирж буй иргэд, гадаадад оршин суудаг солонгос иргэдийн тоо нэмэгдсээр Олон улсын түвшний Нэгдсэн шинжилгээний төв болж байна.

Цаашид, бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, хамгийн шилдэг эмнэлгийн үйлчилгээг үзүүлснээр дотоод, гадаад үйлчлүүлэгчдийнхээ эрүүл амьдралын төлөө найдвартай түншийн үүргээ биелүүлэхийг амлаж байна.