본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Эмнэлгийн даргын мэндчилгээ

Hanyang University International Hospital

Эмнэлгийн даргын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Бид үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг нэн түрүүнд тавьж ажилладаг.

yoon-ho-joo

Ханян Их сургуулийн Анагаах ухааны Төв нь Ханян Их сургуулийн 1972 онд “Хайрыг хэрэгжүүлэх” гэсэн анхны философи дээр тулгуурлан Дорно дахинд байгуулагдсан хамгийн том бөгөөд нэр хүндтэй эмнэлгийн байгууллага юм.

Ханян Их сургуулийн Анагаах ухааны Төв нь 1968 онд нийтийн эрүүл мэндийг сайжруулах, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хувь нэмрээ оруулж, жинхэнэ эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор байгуулагдсан ба дараах бүрэлдэхүүнтэй: 2030 он гэхэд дэлхийн шилдэг 100 анагаахын сургуульд багтах зорилготой Ханян Их сургуулийн Анагаах ухааны коллеж; өвчтөнд чин сэтгэлээсээ үйлчлэхийг хамгийн дээд үнэт зүйлээ болгодог, хүнд цочмог хэлбэрийн өвчний чиглэлээр мэргэшсэн эмнэлэг болж хоёр дахь үсрэлт хийхээр төлөвлөж байгаа Ханян Их сургуулийн эмнэлэг; Ханян Их сургуулийн Гүри Эмнэлэг нь Кёнги-ду мужийн зүүн хойд бүсийн цорын ганц их сургуулийн эмнэлэг гэдгээрээ нутгийн иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эмнэлэг юм; Ханян Их сургуулийн Хэрэх Өвчний Эмнэлэг нь судалгааны ололт амжилтаараа дэлхий нийтийн анхаарлыг татсан Солонгосын анхны хэрэх өвчний чиглэлээр мэргэшсэн эмнэлэг; Ханян Их сургуулийн Олон улсын Эмнэлэг нь глобалчлагдсан эрин зуунтай хөл нийлүүлэн, гадаад иргэд болон гадаад дахь солонгос иргэдэд зориулсан мэргэшсэн эмнэлэг юм.

Ханян Их сургуулийн Анагаах ухааны Төв нь зөвхөн эмчилгээ, судалгаа, боловсролын чиглэлээр мэргэшсэн их сургуулийн эмнэлгийн байгууллагаас гадна, мөн өвчтөнүүдийг нэн тэргүүнд чухалчилж үздэг, тасралтгүй хөгжиж байдаг, дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай эмнэлэг юм. Баярлалаа.

Ханян Их сургуулийн Анагаах ухааны салбар хариуцсан Ерөнхий захирал,
Ханян Их сургуулийн Эмнэлгийн Ерөнхий захирал
Юн Ху Жү
Ханян Их сургуулийн Анагаах ухааны Төв