본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний Төвийн танилцуулга

Hanyang University International Hospital

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний Төвийн танилцуулга

“Манайхаар үйлчлүүлсэн хүн бүрийг илүү эрүүл, аз жаргалтай
амьдрахад нь дэмжихийн төлөө бид бүхий хүчээ дайчлан ажиллах болно.”

Өнөөдөр дэлхийн хүмүүс урьд өмнөхөөс илүү эмнэлгийн технологийн үр шимийг хүртэж байна.
Гэсэн ч хэт их стресс, тогтмол бус хооллох зуршил, дасгал хөдөлгөөний дутагдлаас шалтгаалан архаг хүнд өвчний эрсдэл нэмэгдэж, хорт хавдар зэрэг
хүнд өвчин эрүүл амьдралд заналхийлэх гол хүчин зүйл хэвээр байна.

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний гол зорилго нь биед тодорхой шинж тэмдэг илрээгүй байсан ч байж болзошгүй өвчнийг эрт үед илрүүлж, эмчлэхэд оршино. Үзлэг шинжилгээгээр, та архаг хүнд өвчний шалтгааныг олж эмчлэх, ялангуяа эхэн үедээ шинж тэмдэггүй байдаг насанд хүрэгчдийн өвчин болон хорт хавдрыг эрт үед нь оношлуулснаар өөрийн үнэ цэнэтэй эрүүл мэндээ хамгаалж, илүү таатай амьдрах боломжтой. Учир нь олон өвчин нэлээд хүндрэх хүртлээ өөрт мэдэгдэх шинж тэмдэггүй байдаг ба, шинж тэмдэг арилсны дараа эмчилгээний тохиромжтой цагийг алдах эрсдэлтэй.

Ханян их сургуулийн эмнэлгийн Нэгдсэн шинжилгээний Төв нь дэлхийн түвшний эмнэлгийн технологид суурилсан өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн эрт үеийн оношилгоогоор дамжуулан шинжилгээнд хамрагдсан хүн бүрийг эрүүл, аз жаргалтай амьдрахад нь туслах зорилготой. гадаад иргэдийн онцлог, амьдралын хэв маягийг харгалзан тухайн хүнд тохирох эмчилгээний системээр дамжуулан илүү нарийвчилсан, тусгай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.