본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Амбулаторийн үзлэг

Hanyang University International Hospital

Амбулаторийн үзлэг

Амбулаторийн үзлэгт хамрагдах заавар

  1. АЛХАМ
    1 Үзлэгийн цаг авах
    Онлайнаар цаг авах

    Вэбсайтны цаг авах цэсийг ашиглана Цаг авах (Солонгос, Англи, Орос, Монгол)

    И-мэйлээр цаг авах

    international@hyumc.com (Солонгос, Англи, Орос, Монгол)

  2. АЛХАМ
    2 Цагийн захиалгыг бүртгэж, баталгаажуулах

    Цаг авах захиалгыг бүртгэсний дараа хариуцсан ажилтан 24-48 цагийн дотор хариу илгээж, заавар өгнө.

  3. АЛХАМ
    3 Эмнэлэг дээр ирэхээс өмнө бэлдэх зүйлс
    Биеийн байцаалт

    Паспорт (БНСУ-д амьдардаг иргэд гадаад иргэний үнэмлэх(ARC))

    Эмнэлгийн сторитой бол

    Сүүлийн 3 сарын доторхи мэдээлэл (шинжилгээний хариу, дүрс оношлогооны материал, эмчийн дүгнэлт, эмийн жор, мэс заслын тэмдэглэл, эдийн шинжилгээний слайд болон тэдгээрийг тайлж уншсан хариу гэх мэт)

    Эрүүл мэндийн даатгалтай бол

    Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас(Үзлэгт хамруулах хуудас)

    Олон улсын даатгалтай бол

    Урьдчилсан төлбөрийн баталгааны бичиг(Guarantee of Payment) гаргуулах хүсэлт гаргана

    Дэлгэрэнгүй харах
    Бусад баримт бичиг

    Ханян сургуулийн багшийн үнэмлэх, Ханян их сургуулийн оюутан, Ханян Олон улсын хэлний сургалтын төвийн оюутны үзлэгт хөнгөлөлттэй хамрагдах хуудас

  4. АЛХАМ
    4 Эмнэлэг дээр ирж, бүртгүүлэх

    Захиалсан цагаас 10-20 минутын өмнө Олон улсын Эмнэлгийн баруун жигүүрийн 3-р давхарт ирж, бүртгүүлж, төлбөр тооцоогоо хийнэ.

  5. АЛХАМ
    5 Эмчийн үзлэгт хамрагдана
    • Тухайн эмчилгээний тасагт дарааллын дагуу үзлэгт орно.
    • Үзлэгийн дараа сувилагчаас дараа үзүүлэх цагийн хуваарь болон анхаарах зүйлсийн талаар заавар авна.
  6. АЛХАМ
    6 Төлбөр тооцоо ба эмийн жор олгох
    • Төлбөр: Вон(KRW) болон кредит карт (эмнэлэг дотор байрладаг банкинд валют солиулах боломжтой) Байршил
    • Хүсэлт гаргасан тохиолдолд төлбөрийн баримтыг Англи, Орос, Монгол хэл дээр гаргаж өгнө.
  7. АЛХАМ
    7 Эмийн жор, тариа, шинжилгээ
    • Эмийн жор: Эмийн жор хүлээж авсны дараа гаднах эмийн сангаас эмээ авна уу. Эмийн сангийн байршил харах
    • Тариа: Өгсөн зааврын дагуу тарианы өрөөнд очиж хийлгэнэ.
    • Тухайн өдөр хийлгэх шинжилгээ: Өгсөн зааврын дагуу тухайн шинжилгээний өрөөнд очиж шинжилгээ өгнө.
    • Захиалгат шинжилгээ: Шинжилгээний нэгдсэн захиалга өгөх төвд хандаж шинжилгээ өгөх цаг авна.
      Шинжилгээ өгөх өдөр эхлээд төлбөр тооцоогоо хийсний дараа шинжилгээний өрөөнд очиж шинжилгээ өгнө.
    • Хэрэв тусламж хэрэгтэй бол Олон улсын Эмчилгээний Төвд хандана уу.
  8. АЛХАМ
    8 Буцаж харих ба хэвтэн эмчлүүлэх
    • Товлосон бүх үйлчилгээнд хамрагдаж дууссаны дараа гэртээ харина.
    • Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөн Төв байрны 3-р давхрын хэвтэн эмчлүүлэх гэсэн цонхон дээр очиж цаг захиалах юмуу холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт хийлгэнэ.