бие махбод болон сэтгэл санааг эмгэг өөрчлөлтөөс ангижруулахын тулд
өвчтөний эрх, үүргийг тусгасан дараахи удирдамжийг боловсруулан, тэдгээрийг дээдлэн хүндэлж мөрдлөг болгоно хэмээн тунхаглаж байна
Өвчтөний эрх
-
1 Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх
Өвчтөн өөрийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах зорилгоор зохих эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эрхтэй. Хүйс, нас, шашин шүтлэг, нийгэмд эзлэх байр суурь, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эрүүл мэндтэй холбоотой эрх нь зөрчигдөх ёсгүй бөгөөд эмнэлгийн ажилтан үндэслэлгүй шалтгаанаар эмчилгээ хийхээс татгалзаж болохгүй.
-
2 Мэдээлэл авах, өөрөө шийдвэр гаргах эрх
Өвчтөн хариуцсан эмч, сувилагчаас өөрийн өвчний байдал, анагаах ухааны судалгаанд хамрагдах эсэх, эрхтэн шилжүүлэн суулгах эсэх, гаж нөлөө зэрэг урьдчилан таамагласан үр дүн болон эмчилгээний зардлын талаар хангалттай тайлбар авч, лавлаж асуух эрхтэй бөгөөд тэдгээрийг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг шийдэх эрхтэй.
-
3 Хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалуулах эрх
Өвчтөн хийлгэсэн эмчилгээтэй холбоотой бие махбод болон эрүүл мэндийн мэдээллийн нууцлалыг хамгаалуулах эрхтэй. Эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн байгууллага нь өвчтөнөөс зөвшөөрөл авсан болон гэмт хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулах зэрэг хуулинд заасан нөхцлөөс бусад тохиолдолд өвчтөний нууц мэдээллийг задруулж, мэдээлэх эрхгүй.
-
4 Зөвлөгөө авах болон эвлэрүүлэн зохицуулах тухай хүсэлт гаргах эрх
Өвчтөн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар маргаан үүссэн тохиолдолд БНСУ-ын эмнэлгийн маргаан зохицуулах арбитрын байгууллага зэрэг газарт зөвлөгөө авах болон эвлэрүүлэн зохицуулах хүсэлт гаргах эрхтэй.
-
5 Аюулгүй орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх
Өвчтөн эмчилгээний мэдээлэл хамгаалагдаж, өвчтөний аюулгүй байдал хангагдсан эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхтэй.
Өвчтөний хүлээх үүрэг
-
1 Эмнэлгийн ажилтанд итгэж, хүндэтгэлтэй харьцах үүрэг
Өвчтөн өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг эмнэлгийн ажилтанд үнэн зөв мэдэгдэж, эмчийн боловсруулсан эмчилгээний төлөвлөгөөнд итгэж, хүндэтгэх үүрэг хүлээнэ.
-
2 Зүй бус аргаар эмчилгээнд хамрагдахгүй байх үүрэг
Өвчтөн эмчилгээ хийлгэхээс өмнө өөрийн биеийн байцаалтыг баталгаажуулна. Өөр хүний нэрээр эмчилгээ хийлгэх зэргээр худал ярьж, зүй бус аргаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдахгүй.