본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Түргэн тусламжийн үзлэг

Hanyang University International Hospital

Түргэн тусламжийн үзлэг

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ
Яаралтай тусламжийн үзлэг нь яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг илэрсэн болон түүнтэй дүйцэх нөхцөл байдал бус, хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд хүлээгдэж болзошгүй гэдгийг анхаарна уу.

Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх төвийн байршил: Төв байрны 3-р давхар Байршил хайх

Яаралтай тусламжийн үзлэгт хамрагдах заавар

  1. АЛХАМ
    1 Үзлэгт хамрагдах хүсэлт гаргах

    Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх төвийн бүртгэлийн цонхонд хандан үзлэгт хамрагдах хүсэлт гаргах хуудсыг бөглөж өгнө.

  2. АЛХАМ
    2 Өвчтөн ангилах өрөө (Анхан шатны үзлэгийн өрөө)

    Өвчтөн ангилах өрөөнд урьдчилсан үзлэг хийсний дараа өвчтөний биеийн хүнд, хөнгөн байдлыг харгалзан яаралтай тусламжийн өрөөний ор хуваарилна.

  3. АЛХАМ
    3 Эмчийн үзлэг ба авах арга хэмжээ

    Үзлэгт хамрагдах дарааллыг бүртгэлийн дарааллаар бус өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх нөхцөл шаардлага, өвчний хүндрэлийн байдлыг харгалзан тогтооно.

    Яаралтай тусламжийн төвийн эмч анхан шатны асуумж болон үзлэг хийсний дараа, яаралтай эмчилгээ хийж, шаардлагатай цусны шинжилгээ болон дүрс оношилгоо хийнэ. Өвчтөний үндсэн шинж тэмдэг болон шинжилгээний үр дүнд үндэслэн, холбогдох тасгийн эмнэлгийн ажилтнуудтай зөвлөлдөн цаашдын эмчилгээг хийнэ.

  4. АЛХАМ
    4 Эм, эмнэлгээс гарах, төлбөр тооцоо хийх

    Яаралтай тусламжийн төвийн ажилтнууд таныг эмнэлгээс гаргах шийдвэр гаргасны дараа сувилагчаас эмнэлгээс гарах зааварчилгаа авч, яаралтай тусламжийн төлбөр тооцоо хийх хэсэгт эмнэлгийн төлбөрөө төлнө.

    Төлбөрийн баримтаа сувилагчид үзүүлээд, гэртээ харьсны дараах хяналт болон анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авна. Хэрэв эм бичиж өгсөн бол, эмнэлэг доторх эмийн сангаас эмнэлгээс гарахаасаа өмнө зааврын дагуу авна.

  5. АЛХАМ
    5 Хэвтэн эмчлүүлэх

    Хэрвээ холбогдох тасгийн эмнэлгийн ажилтан үзлэг хийгээд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл хэвтэн эмчлүүлэх бичиг
    олгоно.

    Яаралтай тусламжийн төлбөр тооцоо хийх хэсэгт очиж, хэвтэн эмчлүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг бүрдүүлнэ. Өрөө хуваарилагдсаны дараа хэвтэн эмчлүүлнэ.

Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэх үед анхаарах зүйлс

Өвчтөний аюулгүй байдлыг хангаж, яаралтай тусламж үзүүлэхийн тулд нэг асран хамгаалагч хамт байх хэрэгтэй.
Бусад асран хамгаалагчид нь хүлээлгийн өрөөнд хүлээнэ.

  • Олон улсын даатгалтай хүмүүс урьдчилсан төлбөрийн баталгааны бичиг(Guarantee of Payment) авах хүсэлт гаргана уу Дэлгэрэнгүй харах
Яаралтай арга хэмжээ авах шинж тэмдэг

Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамнаас хөнгөн шинж тэмдэг бүхий өвчтөн яаралтай тусламжийн төвийг ашиглах тохиолдолд даатгалын тэтгэмжийг хязгаарладаг. Яаралтай тусламжийн тухай хуулийн 2-р зүйлд тодорхойлсноор яаралтай тусламж үзүүлэхэд тавигдах шаардлагад нийцэх шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүд эмнэлгийн зардлын даатгалын тэтгэмжид хамрагдахгүй байж магадлалтай.

  • Мэдрэлийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг : Гэнэт ухаан балартах, мэдрэлийн хурц өөрчлөлт илрэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг бүхий толгойн гэмтэл
  • Зүрх судасны яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг : Зүрх уушигны сэхээн амьдруулах үйлчилгээ үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг, амьсгад давхцах, зүрхний өвчний улмаас үүдэлтэй цээжний хөндийн хурц өвдөлт, зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах, шоконд орох
  • Хордлого болон бодисын солилцооны эмгэг : Хүнд зэргийн шингэний дутагдал, эм, архи болон бусад бодисын хордлого, бодисын солилцооны хурц эмгэг (элэг, бөөрний дутагдал, чихрийн шижин гэх мэт)
  • Яаралтай мэс засал хийх шаардлагатай шинж тэмдэг : Их хэмжээгээр шингэн алдалт, хэвлийн хөндийн цочмог гэмтэл (цочмог перитонит, гэдэсний түгжрэл, нойр булчирхайн цочмог үрэвсэл гэх мэт зөвхөн хүнд тохиолдолд хязгаарлагддаг), их хэмжээний түлэгдэлт (биеийн гадаргуугийн 18% ба түүнээс дээш хувийг хамарсан), нэвт шингэсэн гэмтэл, дунд чөмөг эсвэл нурууны нээлттэй буюу олон ясны хугарал, эсвэл хугарал, мөч тайрах эрсдэлтэй судасны гэмтэл, олон гэмтлийн гэмтэл, ерөнхий мэдээ алдуулалтын дор яаралтай мэс засал хийх шаардлагатай шинж тэмдэг илэрвэл
  • Цус алдалт : Цусаар ханиалгах, зогсолтгүй цус алдах, хоол боловсруулах замын цочмог цус алдалт
  • Нүдний яаралтай арга хэмжээ авах шаардлагатай шинж тэмдэг : Химийн бодисноос шалтгаалсан нүдний гэмтэл, гэнэтийн хараа алдалт
  • Харшил : Нүүр хавагнах зэрэг шинж тэмдэгтэй харшил
  • Хүүхдийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг : Хүүхдийн таталт өгдөг эмгэгүүд
  • Сэтгэцийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг : Өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй сэтгэцийн эмгэг
Яаралтай тусламж үзүүлэх шинж тэмдэгт дүйцэх шинж тэмдэг

Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамнаас хөнгөн шинж тэмдэг бүхий өвчтөн яаралтай тусламжийн төвийг ашиглах тохиолдолд даатгалын тэтгэмжийг хязгаарладаг. Яаралтай тусламжийн тухай хуулийн 2-р зүйлд тодорхойлсноор яаралтай тусламж үзүүлэхэд тавигдах шаардлагад нийцэх шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүд эмнэлгийн зардлын даатгалын тэтгэмжид хамрагдахгүй байж магадлалтай.

  • Мэдрэлийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг : Ухаан санааны өөрчлөлт бүхий эмгэг
  • Зүрх судасны яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг : Амьсгал давчдах
  • Мэс заслын яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг : Түлэгдэлт, хэвлийн цочмог хэсэг, хугарал, гэмтэл, мултрал зэрэг хэвлийн ерөнхий шинж тэмдэг болон яаралтай мэс засал шаардлагатай
    бусад шинж тэмдэг
  • Цус алдалт : Судасны гэмтэл
  • Хүүхдийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг : Хүүхдийн таталт, хүүхдэд 38°C ба түүнээс дээш халууралт (нийтийн баяр ёслол эсвэл шөнийн цагаар эмнэлгийн үйлчилгээ авахад хэцүү үед 3 ба түүнээс доош насны хүүхдэд хамаарна.)
  • Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай шинж тэмдэг : Бэлгийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүдийн үзлэг эсвэл эмчилгээ шаардлагатай шинж тэмдэг