Ханян Их сургуулийн Олон улсын Эмнэлгийн Олон улсын Эмчилгээний төв нь чин сэтгэлийн, энэрэнгүй үйлчилгээ үзүүлдэг.
1972онд "Хайрыг хэрэгжүүлэх" уриан дор эхэлсэн Ханян их сургуулийн
эмнэлэг одоо хүнд өвчтөнг эмчлэх бүх төрөлд 1-р зэрэглэлийн үнэлгээ
авч, БНСУ-г төлөөлөх дээд зэрэглэлийн итгэл хүлээсэн эмнэлэг
болоод байна.
Ийнхүү тус эмнэлгийн өндөр түвшний мэргэжлийн ур чадварт тулгуурлан 2003онд
дотооддоо хамгийн анхны Олон улсын эмнэлгийг байгуулсан. Олон улсын эмнэлэг нь
Нэгдсэн шинжилгээний төв, Олон улсын эмчилгээний төв хамтдаа нэгдсэн байдлаар
үйл ажиллагаагаа явуулж сүүлийн 20жилийн турш хуримтлуулсан туршлагаараа
глобал эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарыг тэргүүлэн чиглүүлж байна.
Бид бүхэн зөвхөн эмчилгээ үйлчилгээнээс гадна гадаад өвчтөнг
сэтгэл тайван, тав тухтай байлгах ‘гэр бүлийн халуун дулаан
уур амьсгал‘ бүрдүүлэхийг хичээдэг. Хэлний бэрхшээлийг багасган,
тав тухтай орчинд эмчилгээ хийлгэх, өвчтөний байр сууринаас
хандаж, анхааран ажиллах болно.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гадаад өвчтөн, хилийн чанадад оршин
суугаа солонгос иргэдийн эрүүл амьдрахад хамгийн найдвартай, халуун дулаан
хандлагатай глобал эрүүл мэндийн түнш байх болно.